Буддын логик Flashcards
(28 cards)
Логик нь ямар утгатай үг вэ?
Грек гаралтай, сэтгэхүй, үг зүй, оюун ухаан, зүй тогтол
Логик гэдэг нь … шинжлэх ухаан юм.
хүний сэтгэхүйг судалдаг
Буддын логик үүсэж хөгжихөд эртний Энэтхэгийн хэн хэн гэсэн хүмүүс нөлөө үзүүлсэн бэ?
Ньяя, Джайны, Вайшещика
Джайны тогтмон 10 гишүүнт гаргалгааг нэрлэ
- Баталгааны сэдэв
- Сэдэвт холбогдуулан гаргах баталгаа
- Няцаалт
- Өлгөц асуулт
- Үндэслэгээ
- Няцаахуй хариулт өгөх сөрөг сэдэв
- Сөрөг сэдвийн эсрэг хариулт
- Жишээ
- Баталгаа зөв эсэхийн баталгаа
- Дүгнэлт
Бэлгэдэх 10 орныг нэрлэ
Шороо, ус, гал, хий, огторгуй, орон, цаг, сүнс, оюун
Бэлгэдэх 10 орны эхний таваас үндэслэх өвөрмөц 5 чанарыг нэрлэ
Үнэр, амт, өнгө, хүртэгдэхүй, дуу
Бэлгэдэх 10 орны орон, огторгуй хоёроос үндэслэх зүйлийг нэрлэ
орон цагийн субстанц
Ахуй бол … үлэмж категори юм.
Бүхнийг хамран илэрхийлэгч
Ньяягийн таван гишүүнт гаргалгааг нэрлэ
Сэдэв, үндэслэгээ, үлгэр, хэрэглэгдэхүүн, дүгнэлт
Дигнага Ньяягийн таван гишүүнт гаргалгаанаас Дигнага юу үндэслэсэн бэ?
Гурван гишүүнт гаргалгаа
Дигнага ямар хүн байсан бэ?
Энэтхэгийн бярман хүн, наландрын хийдэд гүн ухаанд суралцсан.
Дигнага хэнд шавь орсон бэ?
Васубандудад шавь орж гурван хөлгөний номонд шамдан, учир шалтгааны ухаанд суралцсан.
Дигнага хэрхэн номоо айлддаг байсан бэ?
Номын газруудаар явж ном хаялцаж
Түүний зохиосон шастируудын нэр
Авидармагийн тайлбар, Эрдэм хязгааргуйн магтаалын тайлбар, Зорилгыг шинжилсэн нь, Шалгадгийн долоон шастир
Дигнагагийн шалгадгийн долоон шастирыг нэрлэ
Шалгадаг хотлоос түүсэн ба түүний тайлбар, Зорилго бэлгэдэхүй ба түүний тайлбар, Гурван цагийн бэлгэдэхүй, Шалгадгийн шастир ухаан дор орохуй, Учир шалтгааны хүрдийг нотод буулгахуй
Шалгадаг хотлоос түүсэн зохиолын 6 бүлгийг нэрлэ
Илтийн бүлэг, Өөрийн утгыг даган улихийн бүлэг, Бусдын утгыг даган үлихийн бүлэг, Үлгэр хийгээд засдаг үлгэрийг шинжлэхийн бүлэг, Бусдыг арилган шинжлэхийн бүлэг, Таслан шинлэхийн бүлэг.
Шалгадгийн хотлоос түүсэн шастирын гол агуулгыг нэрлэ
Гурван гишүүнт гаргалгаа, түүний бүтэц, гишүүдийн харилцан хамаарал
Дигнагагийн шавь Дармакирти (6-7р зуун )нь түүний Шалгадгийн долоон аймгийн тайлбарлан ямар зохиолоороо алдаршсан бэ?
Шалгадгийн долоон аймаг.
Шалгадгийн долоон аймгийн эхний бүлэг
Шалгадгийн тийн тайлбар
Шалгадгийн тийн тайлбар аймаг нь Монголд юу гэж алдаршсан бэ?
Намдэлзава
Дигнага болон Дармакирти нарын шалтгааны үндсийн тайлбар зохиолууд нь Монгол данжуурын хэдэн ботийг эзлэх вэ?
21
Мэдлэгийг ямар 4 зүйлээр нягталдаг вэ?
Шалтгаан үрийг хуультай нийцэж байгаа эсэхээр нь, Турших адилаар нь, Жам ёстойгоо тохирч буй эсэхээр нь, Таньсан жам ёсоор нь
Дигнага гурван гишүүнт гаргалааг дотор нь зөв буруугаар 9 гаргалгаа болгон хуваасныг нэрлэ
Зөв гаргалгаа, магадтай бус гаргалгаа, харшлахуйн гаргалгаа, дөрвөн магадгүйн гаргалгаа гээд нийтдээ 9
Гаргалгаа гэж юу вэ?
Хэд хэдэн бодомжоос шинэ мэдлэг агуулсан, нотлол, үгүйсгэлээр илэрхийлэгддэг сэтгэхүйн үйлдэл.