Буддын философийн урсгалууд ба Мадхьямака, Йогочара философийн үүсэл, хөгжлийн түүхэн тойм Flashcards
(29 cards)
Нагаржунайгийн талаар
Өмнөд Энэтхэг, одоогийн Андхара-Прадеш муж улсын нутагт тогтож байсан Сатавахана удмын хаадын гүрэний үед буюу манай эриний II зууны эхээр амьдран бүтээж байсан томоохон сэтгэгч, философич юм.
Нагаржунайг хэрхэн мэдлэг ухаан олсон гэдэг вэ?
Лусын оронд залаад ном сонсон зандан тэргүүтнийг өргөөд тэндээсээ тэр шавар ба моддоор олон сум суварга бүтээхэд лусууд нөхөр болсноор Лусын бүтээлч Нагаржунай гэгдэх болсон
Нагаржунай хэнээс ном залсан бэ?
Мукалиндагаас
Нагаржунай ямар урсгалын үндэслэгч вэ?
Их хөлгөний голлох чиглэл болох Мадхьяамака
Монгол эрдэмтэн Ишбалжир нь Нагаржунай буддын шашны сургаалыг ямар гурван зүйлээр хөгжүүлсэн гэсэн бэ?
- Винайн талаар залхайруулсныг номхотгон шашныг ариутгасан
- Билиг барамидад түшиглэн Мадхьяамакан гол судруудыг зохиосон
- Эрпэнийн эрхийг бисэн үе
Нагаржунайгийн алдаршсан 6 зохиолыг юу гэж нэрлэдэг вэ?
Ухааны зургаан чуулган
Самгардиараа үлдсэн гурван Нагаржунайн зохиол
Дундад үндсэн билгийг шүлэглэсэн нь, Тэмцлийг няцуулагчийг шүлэглэсэн нь, Эрдэнийн эрхи
Эртний Энэтхэг дэх төв үзлийн сургаалийн хөгжлийн I үе шат
Аргын тооллын эхэн үед, Нагаржунай ба түүний шавь Арьяандэвагийн үе
Эртний Энэтхэг дэх төв үзлийн сургаалийн хөгжлийн II үе шат
V зуун, Нагаржунайгийн онолыг тайлбарласан Буддхапалита, Вхававивекийн үе
Эртний Энэтхэг дэх төв үзлийн сургаалийн хөгжлийн III үе шат
VII зуун, Буддхападитагийн чиглэлийг Махьямакагийн гол ёс богон хөгжүүлсэн сэтгэгч Чандракиртигийн үе
Эртний Энэтхэг дэх төв үзлийн сургаалийн хөгжлийн IV үе шат
VIII-IX зуун
Арьяадэвагийн талаар
Нагаржунайгийн шавь, Сингал аралд төрсөн хан хүү. Нагаржунайд шавиар ороод бүх л лүнгийг нь уламжилсан. Дөрвөн зуут шүлэгт хэмээх шастираараа алдартай
Мадхьямакагийн хоёр үндсэн урсгал
хэтрүүлэгч төв үзэл - Буддхапалита, Өөрийн үндэст төв үзэл - Бхававивека
Буддхападитагийн талаар
Өмнөд Энэтхэгийн Тампала нутагт төрсөн, буддын онолын нэрт багш Нагамитрагийн шавь Самгхаракшитагаас ном ном сонсон багшлуулсан
Буддхапилатагийн хэтрүүлэгчийн чиглэл нь Нагаржунай, Арьядэва хоёрын жинхэнэ арга ухаан мөн гэж хэн хэлсэн бэ?
Чандракирти
Бхававивека
Өмнөд Энэтхэгт хаан удмын гэрт төрсөн, Самгхаракшита багшаас Их хөлгөний судар ном, Нагаржунайгийн бүтээлүүдийг судалсан их багш, өөрийн үндэстийн чиглэлийг үндэслэсэн.
Монгол оронд төв үзлийн чиглэлээс аль урсгалыг үзэж судалдаг вэ?
Хэтрүүлэгч үзэлтний номлол
Чандракиртигийн талаар
Хэтрүүлэгчийн чиглэлийг Мадхьямакагийн гол ёс болгон хөгжүүлсэн, VII зууны 3-р үед байсан.
Чандракиртигийн … зохиол нь Төвөд, Монголын буддизмд Мадхьямака философийг сурч судлахад үндсэн сурах бичиг болсон бүтээл юм.
Дундын үндсэн билгийн тайлбар тодорхой үгст
Чандракиртигийн Дундад орохуйгаас зохиолд юуг чухалчилсан бэ?
Бясалгалын хүчээр сэтгэлийг хөгжүүлэн ертөнцийн хүлээсээс гэтэлгэхийг чухалчилсан.
4-р үеийг гол төлөөлөгчид
Шантиракшита, Камалашила
Шантиракшита, Камалашила нь ямар чиглэлийн хөгжүүлсэн бэ?
Судрын явдалт сэтгэл төдийтний үзэл болоод үнэлэмхүй чанарыг тулгуурлан Мадхьямака болон Йогачара сургаалыг хослон барилдуулж, уламжилсан. Энэ нь Йогийн явдалт төв үзэлтний чиглэл юм.
Судрын явдалт өөрийн үндэст төв үзлийг үндэслэгч хэн бэ?
Харибхадра
Хятдад хэзээ дундад үзэл дэлгэрсэн бэ?
IV зууны эцсээс V зууны эхэн хүртэл